🌐 Монгол

Seoul Smart Dental Clinic

Смарт ерөнхий эмчилгээ

Бүх төрлийн шүдний эмчилгээ одоо нэг дороос аваарай!

Ухааны шүд авдаг эмнэлэг, протез хийдэг эмнэлгийг тусад нь хайх төвөггүйгээр,
Бүх эмчилгээний чиглэлийг Seoul Smart Dental Clinic-ийн нэг дороос авах боломжтой.

Гоо сайхны протез

Гоо сайхны протез эмчилгээ нь хаана эмчилсэн нь мэдэгдэхгүй байгалийн харагдах ёстой.

Шүдний хэлбэр зүй, гоо зүйг мэддэг
шүдний мэргэжлийн эмч нар анзаарагдахгүй, байгалийн засварыг хийдэг.

Эмнэлгийн дотоод лабораторид тухайн өдөрт нь хийх тул түр шүдний үе шатгүй гоо сайхны протез!

Иж бүрэн тусламж үзүүлэх One-Stop Smart системШүдийг зүлгэх эсэхШүдний байрлалШүдний материалГоо зүйн протезд хүн бүрийн шүдний байдалд тохирсон аргыг олох нь чухал.Seoul Smart Dental Clinic-д эмч нар оношлон эмчилсний дараа эмнэлгийн доторх лабораторид хувь хүнд тохирсон протез хийх, баталгаат үйлчилгээ хүртэл One-Stop системээр хийгддэг.

Цогц арчилгаа хийх боломжтой One-Stop смарт систем

  • Шүдийг зүлгэх эсэх
  • Шүдний байрлал
  • Шүдний материал

Гоо сайхны протез нь хүн бүрийн шүдний байдлаас хамаарч өвчтөнд тохирох аргыг олох нь чухал. Seoul Smart Dental Clinic-д мэргэжлийн эмч нар оношилж эмчилсний дараа эмнэлгийн дотоод лабораторид хувь хүнд тохирсон протез хийх, засвар үйлчилгээ хүртэл One-Stop систем боломжтой.

Шүд цоорлын эмчилгээ

Шүд цоорлын эмчилгээ, үзлэг маш чухал.

Шүд цоорол эхэн үедээ өвдөлтгүй тул илрүүлэхэд хэцүү бөгөөд удаан орхивол
үрэвсэл үүсч, удаан даамжирвал шүд авах магадлалтай тул эмчилгээг аль болох эрт хийх нь зүйтэй.

Шүдний гадаргуу дээр хар өнгөтэй харагдах цоорол, шүд хоорондоо шүргэлцэх хажуу гадаргуу дээр ч
цоорол үүсч болох тул эмчилгээнээс гадна үзлэгийг ч нямбай хийх шаардлагатай.

1-р үе шат [пааланд үүссэн цоорол]Паалангийн гадаргуу дээр үүсдэг бөгөөд мэдрэгдэх шинж тэмдэггүй тул ихэвчлэн тогтмол үзлэгийн үеэр илэрдэг
2-р үе шат [дентинд үүссэн цоорол]Шүдний дентин хүртэл цоорч шүд хөрөх эсвэл бага зэрэг өвдөх
3-р үе шат [шүдний зөөлцийн үрэвсэл]Шүдний доторх зөөлц (мэдрэл) хүртэл цоорч температурт мэдрэг болж, хүчтэй өвдөх
4-р үе шат [шүдний зөөлцийн үхжил]Цоорлын үрэвсэл шүдний үүрний яс, буйл хүртэл тархаж бүрээсийн эмчилгээ хийх бөгөөд шүд авах эрсдэлтэй

Ухааны шүд авах

Булагдсан ухааны шүдийг ч төлөвлөгөөтэйгээр авах боломжтой.

Seoul Smart Dental Clinic-д цагаа шуурхай захиалж, мэдрэлийн сувгийг хүртэл харгалзан тухайн өдөрт нь шүд авах боломжтой.

Булагдсан хэлбэрХажуу тийш хэвтсэн хэвтээ байрлалҮндэс нь муруйсан тохиолдолМэдрэлийн суваг, дээд эрүүний хөндийд ойр байрлалSeoul Smart Dental Clinic 3D CT ашиглан нарийн төлөвлөгөөний дагуу мэдрэлийг хүртэл харгалзан шүд авах боломжтой.
Булагдсан хэлбэр
Хажуу тийш хэвтсэн хэвтээ байрлал
Үндэс нь муруйсан тохиолдол
Мэдрэлийн суваг, дээд эрүүний хөндийд ойр байрлал

Seoul Smart Dental Clinic 3D CT ашиглан нарийн төлөвлөгөөний дагуу мэдрэлийг хүртэл харгалзан шүд авах боломжтой.

Эрүүний үений эмчилгээ

Эрүүнээс дуу гарч, Өвдөлт байвал?

Эрүүний үений өвчин нь орчин үеийн олон хүнд тулгардаг асуудал бөгөөд ихэнх нь шүдний хазалттай холбоотой.
Эрүүний үений эмчилгээ нь 'шүдний эмчилгээний' хүрээнд багтдаг тул эмчилгээг зохих ёсоор хийхийн тулд
шүд болон эрүүний үений бүтцийг сайн мэддэг шүдний эмчийн эмчилгээ шаардлагатай.

Танд ийм байдал тохиолдож байна уу?

Ам сайн ангайхгүй, эрүүний орчим өвдөх

Шалтгаан тодорхойгүй эрүү, мөрний өвдөлт болон толгой өвдөлт үргэлжлэх

Хоол зажлах бүрт чинэрч, таагүй байх

Seoul Smart Dental Clinic-д Үндсэн шалтгааныг олж
төвлөрөн эмчилнэ.

Нарийн шинжилгээгээр зөв оношилсны дараа өөрийн физик эмчилгээний өрөөнд эмчилгээ хийж таагүй байдлыг бууруулахад тусалж,
чамархай-доод эрүүний үеийг өдөөх эмчилгээ зэрэг физик эмчилгээ, эмийн эмчилгээ, эмчилгээний дараах хяналтыг хамт хийдэг.

Ботокс эмчилгээ

Ботокс эмчилгээгээр эрүүний үений эмчилгээ болон
архаг толгой өвдөлт, шалтгаан тодорхойгүй толгой өвдөлтийг бууруулахад тусалдаг.

Өвчтөнд тохирсон аппарат хийх

Нойрны үеийн шүд хавирах & хурхирахын эсрэг аппаратаар
удаан хугацааны таагүй байдлыг бууруулахад тусалдаг.

Амьдралын хэв маягаар урьдчилан сэргийлэх ба эмийн эмчилгээ

Амьдралын хэв маягийн талаар зөвлөмж өгч,
өвдөлт намдаах эм, булчин сулруулах эм зэрэг эмийн эмчилгээг хамт хэрэглэдэг.

Спортын амны хамгаалалт яагаад хэрэгтэй вэ?

Спортын амны хамгаалалт гэдэг нь спортын тэмцээн, бэлтгэл, гадаа үйл ажиллагааны үед гарч болох гэмтлээс шүд болон шүдний тулгуур эдийг хамгаалж
амны хөндийн гэмтлийг багасгах зорилгоор хэрэглэдэг амны доторх уян аппарат бөгөөд хүчтэй дасгал хөдөлгөөнөөс үүдэх шүдний хугаралаас сэргийлдэг.

Нүүрний хэсгийн гэмтэл нь бокс шиг тусгай нөхцөлд төдийгүй дугуй унах, хөл бөмбөг тоглох зэрэг энгийн дасгалын үед ч амархан үүсч болно.
Сүүлийн үед цахилгаан скүүтер хэрэглэгч нэмэгдсэнээр хамгаалалт, дуулга зэрэг түгээмэл болж байгаа ч шүд хамгаалах хэрэгсэл болох амны хамгаалалтад анхаарал хангалтгүй байна.

Буйлны эмчилгээ

Шүдний үндэс бол буйл юм.

Үржил шимтэй хөрсөнд ургамал сайн ургадаг шиг
шүд эрүүл оршин тогтнох буйлны орчныг бүрдүүлдэг.

  1. 1Шүд, буйл эрүүл байдал
  2. 2Шүд угаахад цус гардаг байдал
  3. 3Буйл хавдаж чинэрэх
  4. 4Өвдөлт хүчтэй болж үрэвсэл даамжрах
  5. 5Шүд хөдөлж, идээ гарах

Та мэдэх үү? Буйлны өвчний эхэн үед шүдний чулуу авах зэрэг энгийн эмчилгээгээр сэргэх боломжтой ч
буйлны эмчилгээний цаг үе-ийг алдвал шүдний тулгуур холбоос, шүдний үүрний ясанд ч нөлөөлж шүд авахад хүргэж болно.

Шүдний чулуу авах

Үрэвслийн шалтгаан болдог
шүдний чулуу, өнгөрийг арилгах урьдчилан сэргийлэх эмчилгээ

Шүдний үндсийг өнгөлөх

Буйлны доор үндэсний орчимд хуримтлагдсан
шүдний чулуу, өнгөрийг арилгах эмчилгээ

Буйлны халаасыг цэвэрлэх

Мэдээ алдуулсны дараа буйлны доторх
гүн үрэвслийг арилгах эмчилгээ

Буйлны мэс засал

Мэдээ алдуулсны дараа буйлыг зүсэж шүд, буйлны ясанд
үүссэн үрэвслийг шууд арилгах эмчилгээ

Seoul Smart Dental Clinic өвчтөн бүрийн буйлны байдалд тохирсон эмчилгээ хийж,
шүдний тулгуур эдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх амьдралын зөвлөмж өгдөг.

Урьдчилан сэргийлэх эмчилгээ

Амны хөндийн арчилгааны эхлэл бол урьдчилан сэргийлэлт юм.

Тогтмол үзлэг, урьдчилан сэргийлэх эмчилгээгээр үнэт шүдээ удаан хадгалаарай.

3~6 сар тутамд нэг удаа үзлэг хийлгэхэд л
байгалийн шүдээ эрүүл хадгалахад тусална.

Seoul Smart Dental Clinic урьдчилан сэргийлэх эмчилгээний хөтөлбөрөөр өвчтөнүүдийн шүдийг эрүүл байлгахад тусалдаг.

STEP 01
Тогтмол үзлэг
STEP 02
TBI хөтөлбөр
STEP 03
Фтор түрхэх

Шүд цайруулах

Seoul Smart Dental Clinic-ийн Мэргэжлийн шүд цайруулалт замаар
Нэг өдрийн дотор хийгддэг шүд цайруулалт

Гэрийн цайруулалт
  • 5% орчим бага агууламжтай цайруулах бодисоор удаан хугацаа шаардана
  • Гэртээ өвчтөн өөрөө хийх тул шүд хөрөх магадлалтай
  • Бүтээгдэхүүнээс хамаарч ерөнхийдөө хэдэн өдрөөс хэдэн долоо хоног шаардана
Мэргэжлийн шүд цайруулалт
  • 15%-иас дээш өндөр агууламжтай цайруулах бодисоор богино хугацаанд хийгдэнэ
  • Эмчийн ур чадварт тулгуурласан эмчилгээ
  • 1-2 удаа, ойролцоогоор 30 минут, богино хугацаа
Seoul Smart Dental Clinic-ийн шүд цайруулах эмчилгээний явцҮзлэг ба шүдний чулуу авахБуйл хамгаалах бодис түрхэхШүд цайруулах бодис түрхэхШүд цайруулах гэрэл тусгах

Seoul Smart Dental Clinic-ийн шүд цайруулах эмчилгээний явц

  1. 1Үзлэг ба шүдний чулуу авах
  2. 2Буйл хамгаалах бодис түрхэх
  3. 3Шүд цайруулах бодис түрхэх
  4. 4Шүд цайруулах гэрэл тусгах

Гадны шалтгаанаар шүдний өнгө өөрчлөгдсөнийг шүд угаах эсвэл шүдний чулуу авах эмчилгээгээр засах боломжтой ч дотоод шалтгаанаар үүссэн өнгө амархан арилдаггүй.
Ийм тохиолдолд өндөр агууламжтай цайруулах бодисоор мэргэжилтэн хийдэг мэргэжлийн шүд цайруулалтаар
хоол хүнснээс өнгө өөрчлөгдсөн эсвэл тетрациклинаас болж судал үүссэн шүдийг цайруулахад тусалдаг.